|
Шинэ мэдээ

Солонгосын виз хүсэгчдийн тоо эрс нэмэгджээ

 
Солонгосын виз хүсэгчдийн тоо эрс нэмэгджээСүүлийн жилүүдэд БНСУ-ын аялж ажиллахаар виз хүссэн монголчуудын тоо жилээс жилд нэмэгджээ. Тухайлбал, 2016 онд 60 мянган иргэн, 2017 онд 106 мянган иргэн, 2018 оны долдугаар сарын байдлаар 88 мянган иргэн виз мэдүүлсэн байгаа талаар Элчин сайдын яамны Консулын газраас мэдээлж байна.

Харин виз олгосон мэдээллийг нь харахад 2014 онд 64 мянган иргэнд, 2015 онд 81 мянган иргэнд, 2016 онд 82 мянган иргэнд, 2017 онд 108 мянган иргэнд виз олгожээ.

Гэтэл сүүлийн үед хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн виз мэдүүлэх тохиолдол гарах болжээ. Ямар нэгэн байдлаар хуурах оролдлого хийж хуурамч бичиг баримтыг бүрдүүлсэн байгаа юм.

Тухайлбал, 5 сая төгрөг байршуулж өгнө гээд хуурч мэхлэдэг байна. Нэг долоо хоногийн дотор 1000 хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь илэрсэн тохиолдол ч бүртгэгджээ. Тиймээс виз мэдүүлж байгаа иргэдийг хариуцлагатай байхыг анхааруулав. 
Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 3+3=?