|
Шинэ мэдээ

Яармагийн замыг хэсэгчлэн хаана

Яармагийн замыг хэсэгчлэн хаана


Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын хүрээнд зарим замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана. Тодруулбал, энэ сарын 15-21-ний өдөр хүртэл Богд уулын арын зам урд урсгалыг,
Есдүгээр сарын 15-22-ны өдөр хүртэл Яармагийн замын урд урсгалын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.

 

Мөн Чингисийн өргөн чөлөөний урд урсгалыг энэ сарын 20-ноос 27-ны өдөр хүртэл, Богд уулын арын замын хойд урсгалыг 22-ноос 28-ны өдөр хүртэл, Яармагийн зам хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 22-ноос 29-ний өдөр хүртэл, Чингисийн өргөн чөлөөний хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 28-наас ирэх сарын 05-ны өдөр хүртэл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна.

Түүнчлэн шаардлагатай үед "D” рамп гүүрийн дам нуруу угсралтын ажлын хүрээнд есдүгээр сарын 08-наас 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохион байгуулахаар ажиллаж байна гэж НАЗХГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?