|
Шинэ мэдээ

20 ширхэг тарваганы мах хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ

20 ширхэг тарваганы мах хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ

Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүн мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

Мөн "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяны хүрээнд дүүргийн алслагдсан замд хөдөлгөөнт постууд ажиллуулж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт хяналт шалгалт хийж ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2018 оны есдүгээр сарын 03-ны өдөр Эмээлтийн замд Hino ranger маркийн автомашин нь "Агнуурын зарим амьтныг агнах, барихыг хориглох” тухай тушаалыг зөрчиж 20 ширхэг тарваганы мах тээвэрлэж явсаныг алба хаагчид илрүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон мал амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэн уг 20 ширхэг тарваганы махыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?