|
Шинэ мэдээ

"АН-аас МАН-д хандсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зөвшилцөх бичигт "Сайханбилэгийг дэмжих боломжгүй" гэсэн хариу өгөх шийдвэрийг гаргалаа"

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийн тухай хэлэлцсэн бол үүний дараа үргэлжлүүлэн Удирдах зөвлөл нь хуралдсан байна.

Удирдах зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар хэлэлцсэн ч гишүүдийн олонхи нь Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэж үзсэн бололтой.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар  энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа "АН-аас МАН-д хандсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зөвшилцөх бичигт "Сайханбилэгийг дэмжих боломжгүй" гэсэн хариу өгөх шийдвэрийг гаргалаа" гэжээ. Өнөөдөр үдээс хойш хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар оролцож, хуралдаан үндсэндээ зургаан цаг орчим үргэлжилсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9-6=?