|
Шинэ мэдээ

СОЁОЛОНГИЙН ТҮРҮҮ ХӨВСГӨЛ АЙМГААС ТОДРОВ

СОЁОЛОНГИЙН ТҮРҮҮ ХӨВСГӨЛ АЙМГААС ТОДРОВ

 

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын Соёолон морьд бариад дөнгөж сая барианд орлоо.  


Энэ жилийн уралдаанд газар газраас ирсэн 195 соёолон тоосоо өргөснөөс Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул А.Билгүүдэйн хонгор халзан түрүү магнайд хурдалж, наадамчин олноо баясгав. Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал аймгийн харьяат, уяач Ц.Мөнххуягийн цавьдар, гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хээр, дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач З.Мэндсайханы хонгор, тавд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар үрээ хурдлав.

Монголчууд соёолонг хамгийн хурдан хүлэг хэмээн хүндэлж, тоосонд нь дарагдвал хийморь нь сэргэж тухайн жилийнх нь ажил үйлс өөдрөг сайхан бүтэмжтэй байна хэмээн бэлгэшээдэг билээ. 


Б.Од

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 2+2=?