|
Шинэ мэдээ

ШӨХТГ-т “Хариуцлагатай жижүүр” ажиллана

ШӨХТГ-т “Хариуцлагатай жижүүр” ажиллана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Үндэсний их баяр наадмын өдрүүдэд "Хариуцлагатай жижүүр” томилон ажиллуулна. "Хариуцлагатай жижүүр”-ээр томилогдсон ажилтнууд долоодугаар сарын 11-15-ны өдөр хүртэлх хугацаанд хуваарийн дагуу ажиллах ба цаг үеийн хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай гомдол, мэдээллийг агентлагийн удирдлагад шуурхай мэдээллэх, иргэдэд лавлагаа, зөвлөмж өгөх болон өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй юм.

Мөн хуваарийн дагуу ажиллах албан хаагчдад Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаатай холбогдуулан ёс зүйн өндөр шаардлага тавьж ажиллахыг шийдвэрт тусгайлан дурдсан байна.

Тухайн өдрүүдэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын "Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв” ажлын 8 цагаар ажиллах ба хэрэглэгчдийн гомдол, мэдээллийг 18001284 дугаарын утсаар хүлээн авч, зөвөлгөө, мэдээлэл өгөх аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10+10=?