|
Шинэ мэдээ

“UBIKE” түрээсийн дугуйг өнөөдрөөс ашиглаж эхэлнэ

“UBIKE” түрээсийн дугуйг өнөөдрөөс ашиглаж эхэлнэ

Улаанбаатар хотод түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлж буй "UBIKE” төслийн нээлт өнөөдөр боллоо. Төслийн хүрээнд өнөөдрөөс хотын төвийн 14 зогсоолд 250 түрээсийн дугуйг байрлуулж байгаа юм. Иргэд аль нэг зогсоолоос дугуй түрээслэн унаад өөр зогсоолд үлдээж болох бөгөөд төлбөрөө "Ubike Ulaanbaatar" аппликейшныг ашиглан хийнэ. Уг аппликейшнд дугуйн QR кодыг уншуулснаар дугуйн түгжээ тайлагдаж түрээсийн цаг явж эхэлнэ. Дугуйгаа унаж дуусаад дурын зогсоол дээр аваачин түгжихэд цаг бодогдож таны аппликейшнд бүртгүүлсэн данснаас төлбөр хасагдана. Түрээсийн дугуйн нэг цагийн төлбөр 1,000 төгрөг аж.

Түрээсийн дугуйтай явах бүсийг тогтоож өгөөгүй бөгөөд дугуйгаа унаад хаашаа ч явсан байсан хамаагүй төлбөр цагаар бодогдож аж. Харин дугуйгаа зогсоолд биш орон сууцныхаа гадаа, хашаандаа түр тавьсан тохиолдолд 500 төгрөг нэмж төлөх юм байна. Унадаг дугуйг хулгайд алдагдахаас сэргийлэх зорилгоор тус бүрт нь GPS төхөөрөмж суурилуулан хаана зорчиж байгааг нь хянаж байгаа аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?