|
Шинэ мэдээ

Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээлээ

Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээлээ

 

"Яармагийн шинэ  гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шинэ гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр /2018.07.09/ нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна.

Зорчих хэсгийг нээж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаныхан үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ирэх 9 дүгээр сард ашиглалтад орох зам талбайн тохижилтын ажил, гэрэлтүүлэг зэрэг ажлуудыг сайжруулан засварлахыг үүрэг болголоо.

Шинэ гүүр нь 250.2 у/м,  20.5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байх юм. Мөн гүүрээр өдөрт 20-30 мянган машин зорчиж, хуучин гүүрнээс гурав дахин их ачааллыг даах чадвартай бөгөөд гүүр нь ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Үргэлжлүүлэн хуучин гүүрийн сэргээн засварлах ажил 07 дугаар сарын 10-наас эхлэнэ. Засварлах ажлын хүрээнд гүүрийн ховхорсон ригель болон бетон хучилтыг засаж нөхөх, завсрын тулгуур, даацын тулгуур баганыг засварлах, хүчтэй элэгдэлд орсон даацын тулгууруудыг бэхжүүлэх, явган хүний зам, хашлага, гэрэлтүүлгийг солих, голын даланг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийх юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-1=?