|
Шинэ мэдээ

ХҮЧИНГҮЙ БОЛСОН 6.9.1-ДЭХ ЗААЛТЫГ СЭРГЭЭНЭ

ХҮЧИНГҮЙ БОЛСОН 6.9.1-ДЭХ ЗААЛТЫГ СЭРГЭЭНЭ

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр УИХ-ын тухай хуулийн 6.9.1 гэсэн заалтыг хүчингүй болгочихсон. Үүнээс үүдээд гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хуулийн заалтуудыг ашиглаж болохоо байсан. Ингээд УИХ-ын тухай хуульд засвар оруулаад тэр түдгэлзүүлэх заалтуудад иш татагдсан 6.9.1 гэдэг хүчингүй болсон заалтыг хуулиас хасах ёстой байв. 
Тэгсэн чинь өнөөдөр юу болсон гээч хэхэхэ....Хуульд засвар оруулж, ашиглаж болохгүй байгаа заалтуудыг сэргээхийн тулд өнөөх ҮХЦ-ийн хүчингүй болгосон заалтуудыг сэргээнэ гэнээ хахаха....
Хачир дээрээ бол 6.9.1 дэх заалтаар бол их хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар нотлох баримттай баривчилна гэдэг тэнэг заалт байдаг юм шдээ... 
Кинон дээр л улстөрчид гэмт хэрэг үйлдэж байгаад буюу гэмт хэргийн газарт нотлох баримттайгаа баригддаг аж.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?