|
Шинэ мэдээ

С.Амарсайхан 100 айлын барилгын материалын захыг нүүлгэнэ, С.Батболд нүүлгэхгүй

С.Амарсайхан 100 айлын барилгын материалын захыг нүүлгэнэ, С.Батболд нүүлгэхгүй

 

НИТХ-ын дарга С.Амарсайхан өөрийн твиттер хуудаснаа 100 айлын барилгын дэлгүүр, захуудыг энэ оны гуравдугаар улиралд багтаан хотоос нүүлгэнэ гэдгээ мэдээлсэн. Ажлаа эхлүүлж, захуудыг нүүлгэх ажлын хэсгийг байгуулсан байна.

Ажлын хэсэг энэ оны эхний улиралд захуудыг нүүлгэх судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулан шийдвэр гаргах юм. Үүний дараа захуудыг нүүлгэх ажлыг эхлэх юм байна.Иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хотын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зайлшгүй хийх ёстой ажлын нэг нь энэ бөгөөд эхний ээлжинд барилгын дараа нь техник, модны захуудыг үе шаттай нүүлгэх юм байна. Ингэхдээ иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож, ажилдаа тусгах юм.  Харин энэ асуудалд  хотын дарга огт өөр үзэл бодолтой байгаагаа өнгөрсөн долоо хоногт болсон хотын даргын зангиагүй уулзалтын үеэр илэрхийлсэн.  Тэрээр "Би 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх талаар ямар ч бодолгүй байгаа.  Энэ бол миний байр суурь биш.  Харин хотын захиргааг  Яармаг руу нүүлгэнэ” гэж байв. Энэ нь хотын захирагч нар ямар уялдаа холбоотой  бие биенийхээ хөгжлийн бодлогыг дэмжиж ажилладаг вэ гэдгийг харуулж байна.  Уг нь  НИТХ-ын дарга, хотын захирагч нар эв найртай, бодлого зангидаж ажиллавал  хотод хөгжил авчирна.  Муудалцсан хүүхдүүд шиг хоёр тийшээ харж бие биенийхээр ярьсан хэлснийг үгүйсгэж суувал ямар хөгжил дэвшил байх вэ дээ?

Т.САЙХАН

 /ЗУУНЫ МЭДЭЭ/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 2+2=?