|
Шинэ мэдээ

Өнгө сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнгө сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?Өнгө хүний сэтгэгдэлд хүйтэн ба дулаан гэсэн нөлөө үзүүлдэг бөгөөд өнгийг хромат, охрамат гэж хоёр ангилдаг. Ихэнх хүн улаан бол галын өнгө тийм болохоор дулаан харин цэнхэр өнгө тэнгэрийн өнгө тийм болохоор хүйтэн өнгө гэж ойлгодог.

Нэг бодлоор энэ нь зөв ч юм шиг. Гэхдээ энэ нь үнэн хэрэгтээ ийм ойлголт байж болохгүй, хүйтэн цэнхэр дулаан цэнхэр гээд өнгө бүхэн дотроо бас хүйтэн дулаанаараа ялгарч байдаг. Цайвар цэнхэр өнгө хараад хүний сэтгэл зүйд цэвэр цэмцгэр байдал төсөөлөгддөг. Түүнээс гадна цайвар цэнхэр өнгө харахад хүний бие организмд оршиж буй Т4 гэдэг лимпоцит идэвхждэг. Энэ лимпоцит нь хүний дархлаа хамгийн чухал зүйл бөгөөд цусан дахь цагаан бөөмийг ялгаруулдаг.

Тийм учраас эмнэлэг болон сувиллын газар энэ өнгө их тохиромжтой. Улбар шар өнгө хүний ходоодны шүүс ихээр ялгаруулж шүлсний булчирхайг идэвхжүүлэн хоол идэх дур өдөөдөг. Энэ өнгөөр түргэн хоолны газар, цайны газарт хэрэглэх тохиромжтой.

График дизайнерууд энэ өнгийг хүнсний сурталчилгаа болон эм зүйд ихээр хэрэглэдэг. Саарал өнгө хүнийг маш хурдан дарамтанд оруулдаг. Хүн сандарсан үед маш хүнд дарамт мэдрэгддэг. Нэгэн жишээ хэлэхэд авто машины санамсаргүй осолд ихэвчлэн саарал болон мөнгөлөг саарал машин их өртдөг гэдгийг олон орны замын цагдаа нар баталдаг.

Ногоон өнгө хүнийг тайвшруулж сэтгэл санааг тогтворжуулдаг тийм учраас мэс заслын эмч нарт ногоон хувцас тавьж өгдөг. Өнгө нь рефлексээр дамжин бие мах бодид нөлөө үзүүлдэг. Зарим тодорхой өнгөнүүд цусны даралтыг нэмэгдүүлж, бодисын солилцоог нэмэгдүүлж, нүдний хараанд ч нөлөөлдөг аж.

Мэдээж хэрэг өнгөний тухай таны мэдрэмж таны хувийн онцлогоос шалтгаалах ба таны өөрийн туршлага эсвэл соёлоос хамаараад өөр өөр байдаг. Жишээ нь цагаан өнгө Барууны орнуудад цэвэр ариун байдал, гэнэн цайлган байдлыг илтгэдэг бол Зүүний олон орнуудад өглөөний бэлгэ тэмдэгээр ашиглагддаг. Өнгөний мэдрэмж бага зэрэг субъектив байдаг бөгөөд зарим өнгөний эффектүүд олон талын утгыг илэрхийлдэг байна.

Улаан хүрээний өнгөнүүд нь илүү дулаан мэдрэмж төрүүлдэг бөгөөд үүнд шар, улбар шар өнгөнүүд багтдаг. Эдгээр дулаан өнгө дулаан, тааламжтай мэдрэмжээс эхлээд ууртай эсвэл зэвүүцэл төрөх хүртэл мэдрэмжүүдийг төрүүлдэг байна.

Мөн сүүлийн үеийн судалгаагаар судлаачид улаан өнгө хүмүүс хоорондын харилцааг хурдасгаж, хүчтэй болгох нөлөө үзүүлдэг бөгөөд спортын үйл ажиллагаануудад илүү үр дүнтэй болохыг нээсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 3+3=?