|
Шинэ мэдээ

УИХ-ын гишүүдийн утаан дунд төөрсөн тайлбарууд

УИХ-ын гишүүдийн утаан дунд төөрсөн тайлбарууд

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /01.11/ хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн утааны асуудлаар инээд хүрмээр тайлбаруудыг хэлж байлаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭЛДЭВ-ОЧИР:

-Утааг арилгана гэж хугацаа амлахад хэцүү байна. Сүүлийн хоёр, гурван жилд утааг бууруулах сан байгаагүй учраас утаанд зарцуулсан мөнгө байхгүй гэв.  Өнгөрсөн хугацаанд утаанд 157 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 60 сая  ам.доллар зарцуулсан гэдгийг сайд мэдээгүй яваа бололтой.

БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ:

-Хуруу нэмэхээс хошуу нэмдэг хүн их болоод байна гэлээ.  Агаарын бохирдлын тухай ярихаа боль гэж байгаа юм байна.

УИХ-ЫН ГИШҮҮН А.СҮХБАТ:

-Утааны асуудлыг шийдэхэд маск, агаар шүүгч хэрэгтэй. Дэвшилтэд технологи нэвтэрсэн энэ үед утаанаас айгаад байх шаардлагагүй гэнэ.  Эрхэм гишүүнийхээр бол энэ бүгдээ зүүгээд утаа дотроо дуугүй амьдрах бололтой.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

-Агаарын бохирдол хэзээ арилах вэ.  /Энэ асуултыг өөрөөс нь бас асуумаар/

 

Т.САЙХАН /ЗУУНЫ МЭДЭЭ/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-1=?