|
Шинэ мэдээ

Стресстэй нийгмийг инээдээр тайлах “Ах дүү гурав” адал явдалт, инээдмийн кино маргааш нээлтээ хийнэ

Адал явдалт, инээдмийн төрөл, жаннараар шинэ оны эхний салхийг хагалж буй  "Ах дүү гурав” кино энэ сарын 12 нд кинотетруудаар нээлтээ хийх гэж байна. Уг кинонд "Захиалгат инээд” хамтлагийн жүжигчид болон бусад жүжигчмд хамтран тогложээ.

Тодруулбал:  гол дүр болох ах дүү гуравт "Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Мөөжиг, Манлай, Адъяа нар тоглосон бол, бусад дүрд МУГЖ Г.Мягмарнаран, жүжигчин О.Оюун, "Х-Түц”-ийн жүжигчин Н.Онон, "Шинэ үе” продакшны А.Энхжин, "Приүсийн босс” кинонд тоглосон М.Батзориг нарын уран бүтээлчид тогложээ. 

Харин  уг уран сайхны киноны зохиол, найруулгчид Ө.Мөнх-Эрдэнэ, продюсероор Х.Манлайбаатар, хоёрдугаар найруулагчаар С.Баттулга нар ажиллажээ.

Кино эхлэх мөчөөсөө л адал явдлаар аялуулан, инээдэм бэлгэлэх "Ах дүү гурав” уран сайхны киноны үйл явдал тун хөгжилтэйгээр өрнөнө.  Уншигч танаа киноны агуулгыг цухас сонордуулахад, "Кастер” хэмээх хочит ноён Баянаа бол Монголын нэгэн тэрбумтан. Залуу насандаа алдаж онож явсан тэрбээр гурван өөр эхийн, гурван өөр хүүхэдтэй.

Амь насанд аюултай хүнд өвчин туссан тэрбээр өв хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх тухай бодолд дарагдана. Гэвч тэрбээр гурван хүүхдээ одоо чухам хаана байдгийг мэдэхгүй, хэнийх нь ч ээжтэй амьдралаа холбож байсангүй. Тиймээс өөрийн үнэнч туслах болох Чулуунаад гурван хүүхдээ олж авч ирэх хүндхэн даалгаварыг өгнө.

Ингээд кино эхлэхээс төгсөх хүртэл адал явдал инээдээр үргэлжилэх юм.  90 минут үргэлжлэх бүрэн хэмжээний адал явдалт, инээдмийн кино нь өнөөгийн нийгэм, улс төр, цахим ертөнд дахь хэрүүл шуугианд стресдэж суугаа үзэгч таны ажлаалыг инээд хөөрөөр тайлах болно гэдэгт итгэлтэй байна. Сонирхуулад, киноны зураг авалтыг Дорнод аймгийн Буйр нуур, нийслэл хотод хийсэн аж.

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-1=?