|
Шинэ мэдээ

Г.Номуундарьтай холбоотой хэргийг шалгахад хууль бус үйлдлүүд гаргажээ

Г.Номуундарьтай холбоотой хэргийг шалгахад хууль бус үйлдлүүд гаргажээОлон нийтийн сүлжээгээр хар тамхи, бэлгийн хүчирхийллийн хэргийн талаар мэдээлсэн Г.Номуундарийн өмгөөлөгч  Р.Булгамаа, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, иргэний нийгмийн байгууллагуудаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр өмгөөлөгч Р.Булгамаа дараах мэдээлийг өглөө.

Г.Номуундарь өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өсвөр насны хүүхдүүдийн дунд далд хэлбэрээр оршин байгаа гэмт хэргийн талаар өөрийн болон гэр бүлийн нэр хүндийг золиослон байж зоригтой мэдээлсэн. Бичлэг хийсний дараа хар тамхитай тэмцэх хэлтсээс охиноос шинжилгээ авч хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон.  

Түүний аав арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хэргийн үнэн мөнийг олохоор шалгах хүсэлт гарган  хуулийн байгууллагад хандсан бөгөөд гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй,  хэрэг бүртгэлийн шатандаа явж байна.Мөрдөн байцаалтын явцтай Хан-Уул нэгдүгээр хэлтэс, улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа.

Гэтэл  хохирогч өөрөө гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсээгүй байхад хуулийн байгууллагаас өөр өөрсдийн төсөөллөөр асуудалд хандаж, мэдээлэл хийн иргэдийг төөрөгдүүлсэн. Өөрөөр хэлбэл тухайн хэргийн мөрөөр шуурхай мөрдөн байцаалт явуулалгүй нэг талыг барин мэдээлэл хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл.

Тухайлбал Ерөнхий прокурорын газрын мэргэжилтэн хариуцлагагүй байдал гаргаж гэмт хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад гэмт хэргийн нууцыг задалж мэдээлэл хийсэн. Мэдэгдэлдээ шууд гүтгэх гэх үгийг ашиглан  тухайн гэмт хэргийг гүтгэлэг байсан мэтээр мэдээлэл хийсэн. Хохирогчийн зүгээс гомдол гаргаагүй, эрүүгийн хэрэг үүсээгүй байхад хуулийн байгууллагаас мөрдөн байцаалтын нууцад хамаарах мэдээлэл задруулж, байр сууриа илэрхийлсэн нь хууль зөрчсөн үйлдэл.

Дээрх үйлдлүүдээс харахад хэрэг хуулийн дагуу, үнэн мөн хараат бусаар шийдэгдэх эсэх эргэлзээтэй байна.

Мөн тус хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөн байцаагч нар хууль зөрчин гэрчүүдээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийг байлцуулалгүй. Байцаалт хийхээр тохирсон цаг өмгөөлөгчийн хамт очиход байцаалтын байрнаасаа зугтсан.

Г.Номундарийн бичлэгт дурьдагдсан нэр бүхий 30 гаруй хүүхдийн дийлэнх нь гадаад улсад гарсан, эх орнодоо  байгаа хүүхдүүдийн ихэнхээс нь хар тамхи илэрсэн.

Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр олон нийтийн сүлжээн дэх бичлэгт дурдагдсан орон байр этгээдүүд байлцсан гэдэг нь тогтоогдсон ч хүчингийн хэрэгт холбоотой хоёр этгээдийг эрэн хайх  ажиллагааг явуулж, эрүүгийн хэрэг үүсгээгүй бөгөөд дээрх этгээдүүд оргон зайлсан. Хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Мөн олон нийтийн сүлжээгээр "Би хэрэг хийгээгүй” гэх тайлбар хийж байна. Олон нийтийн сүлжээнд мэдээлснээрээ хэргээс мултарч болохгүй.

Гэрчүүд болон бусад мэдээллийн талаар мөрдөн байцаалтын нууц гэдэг үүднээс дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй.
Эх сурвалж: Eagle.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?