|
Шинэ мэдээ

Өчигдөр, 16:35

Х.Баасансүрэн лам бяцхан охины эмчилгээний зардалд зориулж лекц уншина

Х.Баасансүрэн лам бяцхан охины эмчилгээний зардалд зориулж лекц уншина

 

1ой 2 сартай  Ш.Буянжаргал охин хорвоод мэндлэхдээ төрөлхийн дөрвөн мөчний ясжилтын дутуу хөгжилтэй буюу баруун гартаа хоёр хуруутай, зүүн гартаа долоон хуруутай, хоёр хөлдөө дөрвөнхөн хуруутай төржээ. Одоогоор охины эмчилгээний хандивын дансанд 40 орчим сая төгрөг цуглаад байгаа аж.

Гэхдээ охин БНСУ-д 200 сая төгрөгөөр дөрвөн удаа хагалгаанд орох шаардлагатай гэх оноштой юм.

Тэгвэл Эрдэнэ-зуу хийдийн Хамба Лам Х.Баасансүрэн Ш.Буянжаргал охины эмчилгээний зардалд зориулан "Бусдын төлөө гэрэлтэе" ухаарахуй лекцээ зохион байгуулах гэж байна. Тус лекцийн талаар өнөөдөр охины ээж Ч.Уранцэцэг, "Бэст буйдан” компанийн ажилчид болон Монголын сайтын холбооны дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг нар мэдээлэл хийлээ.

Тус лекц нь МҮЭСТО-д энэ сарын 16-ны өдөр болох бөгөөд тоглолтын бүх орлогыг Ш.Буянжаргал охины эмчилгээний зардалд хандивлах юм байна. Түүнчлэн тус тоглолтод урилгаар МУСТА дуучин О.Баянмөнх, Л.Банзрагч, Л.Нарантуяа, Э.Чулуунчимэг, Б.Энхбат болон Н.Мөнгөншагай нар оролцоно.

Ш.Буянжаргал охин наймдугаар сарын 20-ны өдөр эхний ээлжийн хагалгаандаа орох бөгөөд тус хагалгаанд зориулж 80 сая төгрөг босгох шаардлагатай байгаа аж. Тодруулбал, тэд одоо 40 мянган бал зарж, 40 сая төгрөгийг босгох хэрэгтэй бөгөөд энэхүү мөнгөөр охин хоёр хөлийнхөө тавхайг нийлүүлэн оёулах юм. Охин энэхүү хагалгаанд цаг алдалгүй орж чадвал түүнд хөрст дэлхийг хөлөөрөө тамгалах хувь тохионо.

Хөл дээрээ тогтох гэж хичээвч урагшаагаа бүдрэн нүүрээрээ газарт унаж, уйлах хэдий ч ахин дахин энэ үйлдлээ хийсээр байгаа энэ жижигхэн тэмцэгч, тэвчээртэй охиныг эрүүл саруул болгоход өөрийн зүгээс хандив өргөхийг хүсвэл 1000 төгрөгийг доорх дансанд хийж бал авч болох юм.

ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5166258376 Ш. БУЯНЖАРГАЛ

ХОЛБОГДОХ ДУГААР: 94841520, 89391212, 8090822 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?