|
Шинэ мэдээ

АН-ын анхдагч намын дарга Б.Баабар, Э.Бат-Үүл, Да.Ганболд нар сонгуульд оролцохгүй нь

АН-ын анхдагч намын дарга Б.Баабар, Э.Бат-Үүл, Да.Ганболд нар сонгуульд оролцохгүй нь

 

Ноён нийтлэлч Б.Баабар, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, Шадар сайд асан Да.Ганболд нар сонгуульд оролцохгүй нь ойлгомжтой боллоо. Учир нь Э.Бат-Үүл дарга /Улсын баатар болтлоо аргадуулсан хүн/ "Е" үсгээр эхэлсэн албан тушаалд "насаараа 1990-2007 он// мөрөөдөөд бүтээгүй юм.

Тэрбээр 1998 оны хавар нэг удаа Ерөнхий сайдад нэр дэвшсэн ч тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабнди хүлээж аваагүй. /Гэхдээ тэр үед бага байхдаа бариа хийх гээд хүүхдийн компот хагалж байсан, Тэр компотны эзэн нь тухайн үеийн ЕТГ-ын дарга С.Баяр байсныг мань эр мэдээгүй/ Дараагийн удаад 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших эрхийг бараг гартаа авчихаад байхад нь МУИС-ийн нэг ангийн анд Н.Алтанхуяг нь, Ц.Элбэгдоржтой нийлээд хусчихсан. Тиймээс ч мань эр намынхаа хурал дээр бархирмаар байсан ч тэвчин "Бархирмаар санагдсан хоромоо" тэрлэж байлаа..

Энэ удаа дахин "Е"-гийн төлөө нэр дэвших боломж гарсан ч "өстэй" нөхдүүд нь АН-ыг эзэгнэсэн байснаас чадаагүй юм. Тэр байтугай Монгол улсын "Үндсэн хууль" цаашлаад эрүүгийн хуулийн заалтыг зөрчин битгий санал өг, АН сонгуульд битгий оролц гэж уриалсан.

Тэгвэл ноён нийтлэлч Б.Баабарын хувьд бас л сонгуульд хүч үзнэ гэсэн ч нэгд, өст хүн Өлийн даваан дээр гэгчээр С.Эрдэнэ АН-ын дарга байсан. Мөн хэн рүү салхи салхилж байгааг гадарлахын хувьд нэрээ татсан.

Харин Да.Ганболдын хувьд МҮДН-ын анхдагч боловч Амгаланбаатарын хужаа хэмээх "цол гуншин" нь сонгуульд оролцохыг хориглож байх шиг. Энэ гурав бол Монголын анхны ардчилсан гурван намын дарга билээ.

АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг хүнтэй ноён Б.Баабар болон Э.Бат-Үүл, Да.Ганболд нарын нөхдүүд олон жил "хүч үзсэн" билээ. Тиймээс л тэд энэ удаагийн сонгуульд арай ч эсрэг талыг дэмжилгүй төвийг сахин тэр байтугай сонгуульд санал өгөхгүй байх хувилбарыг сонгож байх шиг.

Уг нь энэ гурав АН хоорондоо учраа олохгүй болоод ирэх цагт хамтран мэдэгдэл гаргаж нөхдөө эвлүүлэхийг оролдсоор ирсэн хүмүүс билээ.

Тэгэхээр нөгөө нэг юу мэргэн түүгээрээ шийд гэдэг шиг ардчиллын анхны намын дарга нар Х.Баттулгын төлөө явахгүй нь.

Г.Самбаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-1=?