|
Шинэ мэдээ

БНАСАУ Солонгосын хүний эрхийн тухай тайланг шүүмжилжээ

БНАСАУ Солонгосын хүний эрхийн тухай тайланг шүүмжилжээСолонгосын Төв Цахилгаан Мэдээний Агентлагийн мэдээ, БНАСАУ-ын хүний эрхийн судалгааны нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч үг хэлж, БНАСАУ-ын нийтэлсэн хүний эрхийн тухай тайлан БНАСАУ-ын улсын дотоодын хүний эрхийн байдлыг зөв харууллаа гээд Европын холбоо, Япон үзэглэн НҮБ-ын хүрээнд тараагдсан БНАСАУ-ын хүний эрхийн тухай шийдвэрийг хатуу шүүмжилсэн байна.

      Уг хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Европын холбоо, Япон тэргүүтэй дайсагнагч этгээд энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурал дээр БНАСАУ-ын эсрэг хүний эрхийн тухай шийдвэрийн төслийг тарааж, хүний эрхийн асуудлыг улс төржүүлж, хоёрдмол баримжаа хэрэгжүүлж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, АНУ-аар удирдуулсан Солонгосын эсрэг дайсагнагч этгээд БНАСАУ-ын хүний эрхийн судалгааны нийгэмлэгийн нийтэлсэн БНАСАУ-ын хүний эрхийн тухай тайланг басамжилж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн Солонгосын хүний эрхийн байдалд шалгалт хийх хорооны нийтэлсэн тайлан хүчтэй сурталчилж байна гэжээ.

       Энэ оны 2-р сарын 17-нд НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн Солонгосын хүний эрхийн байдалд шалгалт хийх хороо БНАСАУ-ын хүний эрхийн тухай тайлан нийтэлж, БНАСАУ-ын засгийн газрыг хатуу зэмлэж, БНАСАУ-ын албаны хүнд шалгалт хийхийг Олон улсын эрүүгийн шүүхэд санал болгосон байна. БНАСАУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч уг тайланг их эрсдэлтэй улс төрийн өдөөлт гэж хэлсэн байна.

\Э.Г\ china radio

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-2=?