|
Шинэ мэдээ

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нар хэзээ суллагдах вэ

 

Хөгжлийн банкнаас зээл авсан томоохон зээлдэгчдийн нэг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаад буй Эдийн засгийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нарыг өнгөрсөн мягмар гаригийн орой буюу энэ сарын 21-нд цагдан хорив. Ингэхдээ тэднийг сэжигтнээр тооцон цагдан хорьсон юм.

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа.

Харин УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Хөгжлийн банкнаас Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад "Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг ч шалгаж эхэлсэн байдаг.

Тэгвэл тэднийг хэзээ суллах нь олны анхаарлыг ихэд татаж байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон. Сэжигтнээр тооцон цагдан хоригдох хугацаа 14 хоног байдаг. Хэрэв яллагдагчаар татвал дахин нэмж хоёр сар хорих үндэслэлтэй" гэсэн юм.

Тэгэхээр тэдний суллагдах хугацаа ирэх гуравдугаар сарын 6-нд буюу даваа гаригт дуусах юм байна. Хэрвээ яллагдагчаар татагдвал дахин хоёр сар нэмж хоригдоно.

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байна.

Б.Чимэг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9-6=?