|
Шинэ мэдээ

Хятадад хүн амын нас баралтын гуравны нэг нь УТААТАЙ холбоотой болохыг судалгаагаар тогтоожээ

Хятадад хүн амын нас баралтын гуравны нэг нь УТААТАЙ холбоотой болохыг судалгаагаар тогтоожээХятадын 74 хотын агаарын бохирдол, хүн амын нас баралтын мэдээлэлд хийсэн судалгаагаар нийт нас баралтын гуравны нэг орчим нь утаатай холбоотой болохыг өнөөдөр нийтлэгдсэн тайланд баталжээ.

 

Судалгааг Нанжингийн Их сургуулийн Байгаль орчны судлалын хүрээлэн зохион байгуулж, "Science of the Total Environment” сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаарт тайланг нь нийтэлсэн байна.

Тайланд өгүүлснээр 2013 онд Хятадын Бээжин-Тяньжин-Хэбэй бүс, Шар мөрний сав газрын хотуудад бүртгэгдсэн 3.03 сая нас баралтын 31.8 хувь нь утаан дахь PM 2.5 хэмээх хамгийн аюултай тоосонцрын нөлөөтэй холбогдож байгааг харуулжээ.

Хэбэй мужийн Баодинь, Шижязуань, Хандан хотууд Хятадын хамгийн бохир агаартай хотоор тодорч, 2013 онд утаатай холбоотой 30,000 гаруй нас баралт бүртгэгдсэн байна.

Харьцуулбал Хятад даяар жил бүр нэг сая хүн тамхитай холбоотой өвчнөөр нас бардаг юм.

 

Эх сурвалж: South China Morning Post

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?