|
Шинэ мэдээ

ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

 

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д зорчиж буй манай иргэд БНХАУ-ын хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихээр гарах болжээ. Ялангуяа хулгайн гэмт хэрэгт холбогдон саатуулагдах, улмаар ял авах тохиолдол ихсэх хандлагатай байна. 2015 оны аравдугаар сараас 2016 оны аравдугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд л гэхэд манай улсын 60 иргэн БНХАУ-д зорчих хугацаандаа хулгайн гэмт хэрэгт холбогдон нэг жилээс гурван жил хүртэлх хугацааны хорих ялаар шийтгэгдсэн байна.

БНХАУ-д хулгайн гэмт хэрэг үйлдэж буй зарим иргэд өөрийн танил, найз нөхөд, садан төрлийн хүмүүсийг гэмт үйлдэлдээ хууран мэхлэх замаар татан оролцуулж, гэмт хэргийн золиос болгох тал байдаг гэнэ. Түүнчлэн захиалга өгч бараа бүтээгдэхүүн хулгайлуулдаг этгээдүүд ч байгаа аж.

Иймд БНХАУ-д зорчиж буй иргэд тус улсын хуулийг сахин мөрдөх, хулгайн гэмт хэрэгт мэхлэгдэн оролцохоос сэргийлэх, бусдаас эд зүйл авах дамжуулахдаа анхаарал, болгоомжтой байхыг Гадаад харилцааны яамны Консулын газрын зүгээс сэрэмжлүүллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?