|
Шинэ мэдээ

Хичээлийн шинэ жилийн дараагаас оюутан охидын биеийг үнэлүүлэх хэрэг цэцэглэдэг үү?

e911606c734de692greatЗарим уншигчид санаж байгаа бол өнгөрсөн жил яг өдийхнөөр айлын хашаанд бүгээд байсан хэсэг биеэ үнэлэгчдийн талаар сурвалжлагыг бид хүргэж байсан.

    Уг хэрэг илчлэгдсэнээс хойш нийгэмд ямар ч хаалттай хашаа, цоожтой байшин дотор биеэ үнэлэгчид "үүрлэсэн” байхыг үгүйсгэхгүй гэх хардлага бий болсон. Энэ нь ч зөв биз. Учир нь гаднаас нь харахад зүгээр нэг монгол айлын өвлийн байшинд энэ бүхэн өрнөж байсан юм.

    Намрын улирал хаяанд ирж, оройдоо сэрүүн  орж байгаа энэ үед дахин биеэ үнэлэлтийг зуучилсан гэх хэргүүд гарч ирлээ. Уг нь энэ зун биеэ үнэлэгчдийг зуучилсан, биеэ үнэлж байгаад баригдсан гэх хэргүүд тун ч ховор сонсогдсон доо. Гэтэл есдүгээр  сар гараад л  биеэ үнэлэлтийг зохион байгуулсан  гэх хоёр ч ноцтой хэрэг гарчээ. 

    Тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд байрлах "А” гэх зочид буудалд биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэрэг гарчээ.

    Мөн уг барилгын 5 дугаар хороонд байрлах "П” гэх нэртэй саунд мөн л биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэрэг гарсанe911606c734de692great байна. Эдгээр хэргүүдэд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124/2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл орон байраар хангасан гэх эдгээр  зүйлсээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.

    Юутай ч уг хэрэгт оюутан охид холбогдсон байхыг үгүйсгэхгүй гэж эх сурвалж мэдээлж байна. Ер нь зарим эх сурвалжийн хэлж буйгаар хичээл эхлэж, оюутнууд бужигналдаж эхлэх үеүдэд биеэ үнэлэлт нэмэгдэх хандлагатай болдог байна.

    Учир нь оюутнууд хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж, мөнгө санхүүгээ зохицуулах арга тун хомс байдаг. Ажил хийж мөнгө олоё ч гэсэн сэтгэлтэй оюутнууд ховор байдаг байна.  Тиймээс ч хялбар аргаар зарим хүмүүсээс хэдэн төгрөг салгаад авчихая гэсэн "муйхар” бодолтой охид ийм хэргийн золиос болдог болов уу гэсэн хандлага нийгэмд бий болоод байгаа юм.

    Өнгөрсөн хэргүүдийн тухайд  Баянгол дүүргийн Орхоны 5-11 тоот хашаанд нэгэн айлын байшинг караоке, буудал болгон тохижуулж,  20-25 насны охидыг гадаад иргэдэд зуучилж биеийг нь үнэлүүлдэг байсан нь илэрсэн.  Гаднаас нь харахад цэмцгэрхэн айл гэмээр камер, кодтой цоож зоосон уг байшинд таван Солонгос иргэн 10 гаруй монгол охидтой зугаацаж байхад нь цагдаа нар баривчилсан юм. Улмаар Хятад, Европ иргэд ч энэ караоке, буудлаар орж гарч байсан гэдгийг хөршүүд нь нотолсон билээ.

    Мөн тэдгээр охидыг зуучилдаг, орон байраар хангадаг байсан хүмүүсийн хувьд залуухан эмэгтэйчүүд байсан. Эхний гадаад иргэдэд охидыг зуучилдаг байсан Ундрах гэгч нь өдгөө 30 настай. Нөхөр хүүхэдгүй нэгэн. Солонгост амьдарч байгаад нутагтаа ирж охидыг солонгос залууст зуучилж байгаад баригдсан. Харин Баянгол дүүргийн  саунд биеэ үнэлэгчдийг орогнуулж байсан эмэгтэй нь иргэн О гэгч нь  28 настай бүсгүй байсан билээ.

    Биеэ үнэлэлтийн зохион байгуулагчдын хувьд аль аль нь "Саунд массажит авна” гэх зараар охидоо олж авдаг нь тогтоогдсон.  Тиймээс охид, бүсгүйчүүд минь ийм төрлийн зараар ажилд орж, өөрсдийгөө буруу зам руу хөтлөн оруулахаас сэргийлэх хэрэгтэй байна.

24tsag.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9+9=?