|
Шинэ мэдээ

Өглөө 6 цагт босох 6 шалтгаан

Өглөө 6 цагт босох 6 шалтгаан

 

Өглөө сэрдэг хүмүүс илүү амжилтанд хүрдэг гэцгээдэг. Нэгэн блоггер ч үүнтэй санал нэг байна, тэрээр сүүлийн хэдэн жил өглөө 6 цагт босдог болжээ. Түүний амьдралыг эрс өөрчилсөн гэж тэрээр үздэг. Дараах зургаан шалтгааны улмаас та өглөө эрт 6 цагт босох ёстой. Таныг тун удахгүй болжмор шиг болно гэж найдаж байна.
1. Өөрөө өөрийгөө цэгцлэх цагтай болно Элдэв бодол, санаагаа эмх цэгцэнд оруулж чадахгүй байгаа учраас амжилтанд хүрэхгүй байгаа юм. Юуны түрүүнд юунд анхаарлаа хандуулах ёстойгоо эртлэн босоод тунгаан бодож бай. Өдрийн эхний талд тархи маш идэвхтэй ажилладаг. Энэ хугацаанд амьдралаа хянахыг хичээ, үзэл бодол, оюун санаагаа цэгцэл.
2. Өдрийн төлөвлөгөөгөө боловсруулах цагтай болно Болжмор ажилдаа гарахаасаа өмнө өдрийнхөө хийх ажлыг урьдчилан төлөвлөдөг. Өглөө эрт босох тусам таны өдөрт хийх ажлын төлөвлөгөө нарийвчлан гарах боломжтой. Маргаашийн хийх ажлыг урьд орой төлөвлөх нь үр дүнгүй. Өдөржингөө ажилласан тархи амрахыг л бодно.
3. Өглөө – өөр дээрээ ажиллахад тохирсон цаг Дөнгөж сэрээд л галзуу юм шиг ажил руугаа давхи гэж танд хэн ч хэлээгүй. Бидний ихэнхи нь гэр бүлдээ, спортод зориулах цаггүй гэж гомдоллох дуртай байдаг. Хэрвээ та өглөөний 6 цагаас босвол ажил эхлэхээс өмнө спорт заал явах хангалттай цаг гарна. Өглөөгүүр биеийн тамир хийсэн бие тань өдөржингөө сэргэг байх болно – эндорфинам гэх гормон биеийн тамирын дасгалын үед ялгардаг бөгөөд баяр баяслыг төрүүлдэг гормон юм.
4. Өглөөний хоол иднэ Өглөөний хоол бол хамгийн чухал гэдгийг та сонсоо л байлгүй. Ажилдаа явахын өмнөхөн сэрвэл юун өглөөний цай хоол манатай. Хопкинс-Блумбергийн эрүүл мэндийн сургуулиас хийсэн судалгаагаар, өглөөний хоол нь таны эрүүл мэндэд маш их ашиг тустай болохыг тогтоосон. Таны машин хөдлөхийн тулд бензин хэрэгтэй байдгийн адил таны бие эрч хүчтэй ажиллахын тулд зөв хоол хэрэгтэй. Ялангуяа, өглөөний хоол.
5. Амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнхи нь өглөө босдог Twitter-ийг үндэслэгч Жек Дорсигийн шинэ өдөр өглөөний 5 цаг 30 минутаас эхэлдэг. Босоод 10 км орчим гүйж, бясалгал хийдэг ажээ. Тим Кук – Apple-ийн ерөнхий захирал, өглөөний 4 цаг 30 минутаас эхлэн цахилгаан шуудангаа шалгаж, хариу бичдэг байна. Ричард Брэнсон – Virgin Group-ийн үндэслэгч, бас л өглөө босох дуртай хүний нэг. Өглөө 5:45-д сэрээд шууд ажилдаа ордог. Эхлээд компьютерийн ард суугаад дараа нь өглөөний хоолоо иддэг гэж Business Insider-ын нэгэн дугаарт ярилцлага өгөхдөө хэлжээ.
6. Бусдаас хоёр алхамын өмнө алхана Өглөө эрт сэрснээр өөрийнхөө ажил хөдөлмөрийн эрч хүчийг мэдрэх боломжтой гэж үздэг байна. Өөртөө итгэлтэй болно: таны өрсөлдөгчид унтаж байхад та ажлаа эхэлсэн байх нь шүү дээ. Ажлын таагүй асуудлуудыг би өглөөний 8 цагаас эхлэн шийдвэрлэж эхэлдэг. Ингэснээр би бүтэн өдрийн турш ажлын эрч хүчтэй, өөр бусад зүйлд илүү анхаарал төвлөрүүлэх боломжтой болдог. Таагүй ч юм уу, гүйцэтгэхэд төвөгтэй ажлыг өглөө эрт хийгээд дуусгавал өдөржингөө би өөдрөг байдаг юм. Бас нэг зүйл. Хэрвээ босдог цагаасаа хоёр цаг орчмын өмнө босож чадвал өдөрт ажиллах цаг 150 минутаар уртасна. Энэ нь долоо хоногт 17 цаг орчим, сард 70 орчим цаг. Жилд 840 орчим цаг. Та сонголтоо хийх л үлдлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 10-9=?