|
Шинэ мэдээ

МАН, МАХН-ын удирдлагууд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

 

Монголд улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, "Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй удирдлагууд, хоёр намын гишүүд, дэмжигчид, иргэдийн төлөөлөл их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ "Өнөөдөр Монголын улс төрийн ууган хүчин үүсэн байгуулагдсаны баярын өдөр, Монголын үе үеийн хатан зоригт эх орончдын түүхэн алдар гавъяаг магтан дуулах эх орончдын баярын өдөр. Одоогоос 95 жилийн өмнө Монгол Улсад анхны улс төрийн хүчин үүсэн байгуулагдаж, Монгол Ардын нам гэсэн модон тамгаа сийлж, эх орныхоо төлөө, харийн дайснаас эх орноо чөлөөлөхийн төлөө тусламж гуйхаар мордож, үйл хэргээ хэрэгжүүлж байсан.
 
Өнөөдөр "Эх орончдын баяр"-ын өдөр угшил нэгт МАН, МАХН хамтран тэмдэглэж байгаа. Улс орны язгуур эрх ашиг, сайн сайхны төлөө улс төрийн намууд улстөрчид хувийн эрх ашгийг хойш нь тавьж хамтарч нэгдэж, ойлголцон зөвшилцөж ажиллах нь чухал. Үүний илэрхийлэл хоёр нам хамтарч баяраа тэмдэглэж байгаа явдал юм.
Нийгэмд хоёр нам эвсэж сонгуульд орох уу гэдэг хүлээлт нэлээдгүй байх шиг байна. Энэ талаар хоёр намын ахмадуудын зүгээс өргөх бичиг явуулсан. Өнөөдөр "Эх орончдын баярын өдөр" хамтдаа тэмдэглэж байна. Цаашдын асуудлыг хоёр нам баярын дараа хамтдаа хэлэлцээд явах боломж байгаа" гэсэн юм. Монголд улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, "Эх орончдын өдөр" -ийн арга хэмжээ баярын хурлаар үргэлжилж байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 2+2=?