|
Шинэ мэдээ

Буцах
Шинэ мэдээ

Хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж гадаа хонох нь үүрэг болоо юу?

     Манай улс тэр дундаа нийслэл Улаанбаатар хот маань улирал бүр өөр өөрийн асуудлыг дагуулан ирдэг. Тэр дундаа намарын улиралд оюутан сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүдийн хичээл орох гэж буй энэ үед олон гэр бүлийн нуруун дээр ачаа  нэмэгддэг. Өнгөрсөн жил олон зуун эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт оруулах гэж  хөнжлөө нөмрөн цэцэрлэгүүдийн үүд манаж хоносон бол 21 дүгээр зуунд  манай орноос өөр аль ч оронд байхгүй энэ ичгэвтэр үзэгдэл энэ жил дахин давтагдах нь тэр.

 

    Энэ сарын 20 буюу маргаашнаас цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ хэмээж байсан ч цэцэрлэгийнхэн үүнийг үгүйсгэсэн. Тэд Яамнаас бүртгэл эхлүүлэх тушаал гараагүй тул хэзээ хүүхдээ бүртгэх нь тодорхойгүй байна гэх хариултыг өгч байсан юм. Тэгвэл хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн эцэг эхчүүд хорооныхоо цэцэрлэгийн гадна өчигдөр оройноос эхлэн  хонож эхэлжээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн наймдугаар цэцэрлэгийн гадна эцэг эхчүүд машинтайгаа хонож байлаа. Тэдгээр эцэг эхчүүдийн хэлж буйгаар тус цэцэрлэгийн манаачид нэрээ бүртгүүлсэн бөгөөд 70 гаруй хүн бүртгүүлээд байгаа аж. Түүнчлэн нэрээ бичүүлсэн хүмүүсийг дарааллаар нь дуудна гэсэн тул ийнхүү хонож буйгаа дуулгалаа. Харин тус цэцэрлэгийн ойр хавийн хэд хэдэн цэцэрлэгийн гадна дугаарласан хүмүүс байхгүй байсан юм. Манаачаас нь тодруулахад  бүртгэл эхлээгүй, хэзээ эхлэхийг мэдэхгүй байна гэх хариулт өгсөн юм. Харин Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэлийг 25-29-ны өдрүүдэд ажлын тав хоногт багтаан бүртгэх болсоноо зарласан.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 2+2=?