|
Шинэ мэдээ

Драмын театрын "Сайхан залуу"

 
Улсын драмын эрдмийн театр гоо бүсгүйчүүд, сайхан залуусаараа үеийн үед л алдартай байсан. Энэ театрын шинэ цагийн сайхан залууг жүжигчин Г.Эрдэнэбилэгээр төсөөлсөөр нэлээд хэдэн жил өнгөрлөө.

Тэгвэл драмын театрын "шинэ од" төржээ. Тодруулбал, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш тус театрын шинэ цагийн хамгийн сайхан залуугаар нэрлэгдэж байна.

"Manhunt International-2010” буюу олон улсын сайхан залуу шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан түүнийг Ромеогийн дүрд яг тохирно хэмээн үзэгчид болон мэргэжлийнхэн таамаглаж байсан. Гэвч Н.Наранбаатар найруулагч залуу жүжигчин Б.Шинэбаярыг Ромеогоор сонгож, Г.Дөлгөөн-Аюушийг Парис гүнд тоглуулахаар шийдсэн юм.

Гэвч Г.Дөлгөөн-Аюуш орчин цагийн Ромеогоос ч олон фэнтэй бололтой. Учир нь, царайлаг  залуу шүтэн бишрэгчдийнхээ бэлгэнд байнга дарагддаг гэнэ. Хамгийн сүүлд л гэхэд нэгэн эмэгтэй түүний хөрөг зургийг урлан, түүнд гэнэтийн бэлэг барьсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 3+3=?