|
Шинэ мэдээ

Яагаад Н.Энхбаяр байж болохгүй гэж...?

Яагаад Н.Энхбаяр байж болохгүй гэж...?МАХН-ын дарга Н.Энхбаяр яагаад Шадар сайд болж болохгүй гэж. Тэр улс төрд өөрийн биеэр орж ирэхэд хэн ингэтлээ эмээж айгаад байна вэ. МАХН-аас түүнийг Шадар сайдад, харин ЭМС-ын сайдад Ц.Оюунбаатарыг санал болгосон. Гэхдээ энэ хувилбар ч өөрчлөгдөж мэдэх юм. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нэрийг МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж барьж, Ерөнхий сайд Н.Энхбаярыг сайд болгох санал болгосон гэх. Гэтэл үүнийг нь Ерөнхий сайд үгүйсгэчихлээ. Тэрбээр МАХН-д санал тавиагүй, Н.Энхбаярыг Шадар сайд болгох асуудлаар нэгдсэн байр суурьт хүрээгүй болохыг хэлэв. Мөн өөр хүнийг ЭМС-ын сайдад санал болгосон. Энэ талаар Ерөнхий сайдын хувьд судалж үзэхээ ч хэлж байлаа. Түүнээс биш МАХН-тай гар барилцаж, засагт намын даргыг нь оруулах тухай яриагүй гэнэ.

Гэхдээ Н.Энхбаяр Шадар сайд болгочихож болно шүү дээ. Яагаад тэрийг хааж боож, оруулахаас айгаад байгаа юм. Ерөнхийлөгчийн хувьд түүнийг оруулахгүй байх том зорилготой. Ерөнхийлөгчөөс гадна Ц.Нямдоржоос авахуулаад түүнийг Шадар болохыг хүсэхгүй хүмүүс их бий. АН-ынхнаас илүү МАН-ынхан түүнээс айж буй нь мэдээж. Учир нь МАН-ынхан түүнийг тугал хариулахад хүргэсэн. Н.Энхбаяраас нүүр буруулагчид ч бий болсон. Харин тэд өнөөдөр Н.Энхбаяр эрх мэдлээ нэмж, өөрөө улс төрд орж ирвэл өөрсдийнх нь эсрэг ажиллаж мэднэ гэж бодож байгаа учраас л түүнээс айгаад байгаа хэрэг.

Н.Энхбаяр Шадар сайд болог л дээ. Тэр төрийн өндөр албан тушаалыг бүгдийг нь хашиж үзсэн хүн. Түүнд туршлага бий. Түүнийг л ашиглаад авах хэрэгтэй. Яагаад туршлагатай улстөрчөө түлхээд байгаа юм бэ, тэр яагаад байж болохгүй гэж...

М.Төр

 
Цензургүй.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 5+5=?