|
Шинэ мэдээ

ДОХ үхлийн аюултай өвчин байхаа больжээ

Үхлийн аюултай ДОХ өвчин өнгөрсөн 30 жилийн хугацаанд чихрийн шижин болон зүрх судасны зарим өвчинтэй нэгэн адилаар явцыг нь удирдаж болдог архаг шинжтэй өвчин болж хувирсан хэмээн Америкийн эрдэмтэд мэдээлэв.

ДОХ-оор өвчилсөн хүмүүсийн үхэлд хүрч буй дундаж нас нь 1987 онтой харьцуулахад эрс нэмэгдсэн бөгөөд өвчтэй эрэгтэйчүүдийн хувьд тухайн үед дундажаар 37.9 насандаа нас бардаг байсан бол одоо энэ нас 50.8 болсон, харин эмэгтэйчүүдийн тухайд энэ үзүүлэлт 35.2-49.7 болсон гэнэ.

ДОХ-той тэмцэх НҮБ-ын хөтөлбөрийн хамгийн сүүлийн тайланд дурьдсаныг үзвэл өнгөрсөн оны байдлаар дэлхий дахинд энэ өвчнөөр өвдсөн 36.9 сая хүн байгаагийн 70 хувь нь Африк тивийн Сахарын цөлөөс хойшх орнуудад байгаа бөгөөд шинээр халдвар авах явдал 2000 оноос хойш даруй 35 хувиар буурсан байна.

Уг өвчнийг эрт үед нь эмчилж эхэлдэг болсноос гадна өвчтөнүүдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээ сайжирсны улмаас ийм эерэг үзүүлэлт гарч байна хэмээн уг тайланд өгүүлжээ. Мөн 2010 оноос эмчилгээний шинэ арга нэвтэрснээс, дархлаа нь эрс суларсан өвчтөнүүдийн хүртэл наслалтыг уртасгахын сацуу өвчнөө бусдад халдаах эрсдэлийг нь ч эрс бууруулдаг болсон байна.  

Л.Мишээл 
Эх сурвалж: Тоншуул.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 9-6=?