|
Шинэ мэдээ

ГЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ч.Насанбат саатуулагджээ

Гаалийнхан байс гээд асуудалд орчихдог. Ялангуяа авлигын хэрэгт. Өнгөрсөн долдугаар сард Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Дорноговь аймгийн төв болон зарим сумдад албан томилолтоор ажиллажээ.

Энэ хугацаанд Замын-Үүд дэх Гаалийн газрын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаад тус газарт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах хугацаатай албан бичгийг тухайн үеийн Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Цэнгэлд хүргүүлж байсан билээ.

Тэгвэл  Гаалийн Ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Насанбат бусдаас их хэмжээний авлига авч, гаалийн бүрдүүлэлт хуурамчаар үйлдсэн хэрэгт шалгагдаж эхэлжээ.  Өдгөө түүнийг хамсаатануудынх нь хамт нийслэлд авчирж саатуулаад байгаа аж.

Тэрбээр шалгагдаж эхлэхээсээ өмнө Замын-Үүд дэх Гаалийн газрын ахлах байцаагчаар ажиллаж байсан бөгөөд энд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээлэл байна. Ч.Насанбаттай хамт түүний удирдлаганд ажиллаж байсан дөрвөн байцаагчийг шалгаж байгаа аж.

Тэдний хувьд даргынхаа үүрэг даалгавраар ажлаа явуулсан гэж мэдүүлээд байгаа гэнэ. Ч.Насанбат гэгчийн хувьд Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатын ойрынх нь хүн гэнэ.

Chuhal.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.MongolComment.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Нэр:*
Хариуг бичнэ үү:* 7+7=?